25 Floor Mixed Use Complex

Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газар /НХТЕТГ/-аас хэрэгжүүлж буй ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцуудын “Дахин барилгажуулах” төслийн хүрээнд загвар зураг төслийг шинээр дахин боловсруулав. Уг төсөл нь Улаанбаатар төмөр замын төв буудлын хойно байрлах
бөгөөд Монгол улсын тээврийн хамгийн том зангилаа болдог тус буудлаар өдөрт 40 мянга, сард 1.2 сая хүн давхардсан тоогоор үйлчлүүлдэг Ази, Европыг холбосон төв буудал юм. Иймээс уг төсөлд өндөр ач холбогдол өгөн боловсруулж тухайн хэсэгт худалдаа, үзвэр үйлчилгээг нэг доороос авах нөхцөлийг бүрдүүлсэн 22-25 давхар бүхий зочид буудал, орон сууц болон үйлчилгээний төв, авто зогсоол зэргийг хүртээмжтэй байхаар төлөвлөсөн. Вокзалын автобусны зогсоол бол нийслэлийн хамгийн өндөр ачаалалтай автобусны зогсоолуудын нэг бөгөөд тухайн бүс нь хөдөлгөөний нягтаршил ихтэй тул зөвхөн барилга төлөвлөх биш нийгэмд тулгамдаж байгаа авто зогсоолын хүртээмжийг сайжруулах зорилгоор газар доорх 750 дулаан авто зогсоолыг хувийн хөрөнгөөр хийж гүйцэтгэхээр төсөл болгон санал болгож байгаагаараа онцлогтой юм. Тухайн төсөл хэрэгжсэнээр дотоод болон гадаадын жуулчдад орчин үеийн Улаанбаатарын хөгжил дэвшлийг харуулах, оршин суугчдын амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, дулаан зогсоолын хүртээмж бий болох боломж

Project name
25 Floor Mixed Use Complex
Typology
Location
Улаанбаатар
Year
2020-2024
Status
Under construction
Size
67450 м2
Client
TERGUUN CHANSAA LLC
Design team
MGL E&C Concept team