KODA LOFT

Орон зайн шинэ шийдэл

Explore more
Бидний санал болгож байгаа гурван төрлийн загвараас хамгийн жижиг нь Koda Loft юм. Энэ загвар нь аль ч улсад зөвшөөрөл авахад илүү хялбар байдаг ба жижиг орон зай нь минимал амьдрал болон эрчим хүчний хэмнэлтийг бий болгоно.

25,8 метр квадрат Koda Loft нь дөрвөн улиралд амьдрахад зохимжтой халуун, хүйтэнд тэсвэртэй, бат бөх чанартай ба ижил загварын хоёр хаусыг нэмж давхарлах боломжтой.

 

KODA Loft fact sheet /PDF

KODA Loft-ийн санал болгож буй бусад давуу талууд нь хувьсах чадвар, хялбар тохируулга юм. Гадна өнгөлгөө, өнгө, дотоод элементүүдийг хүссэн функциональ байдал, хүрээлэн буй орчинд хамгийн сайн зохицох байдлаар тохируулах боломжтой.

Арын ханан дээрх цонх нь өглөөний кофег ууж, цэвэр агаараар амьсгалах боломжийг танд олгоно. Таны тав тухад зориулан бүрэн тоноглогдсон гал тогоо, ашиглалттай орон зайг шийдэж өгсөн.

Арын ханан дээрх гадна шат нь борооны ус зайлуулах суваг, ургамал, цэцэгсийн тавиурын үүргийг гүйцэтгэдэг. Koda Loft-ийн барилгажих талбайн хэрэгцээ нь тэгшхэн бэлдсэн суурь болон ус, цахилгаан, бохир усны цэгүүд юм.