Уг төслийн ашигтай болон туслах орон зайн харьцааг 75% : 25% байхаар төлөвлөж, талбайн ашиглалтыг хамгийн өндөр үр ашигтайгаар шийдвэрлэв. Олон талт ашиглалттай уг цогцолбор нь худалдаа үйлчилгээ, молл, концепци болон тавилгын дэлгүүр, олон улсын үзэсгэлэн, оффис, сургалтын орон зайнаас бүрдэнэ.
Төслийн зорилго нь оршин суугчдад нэг дороос олон төрлийн үйлчилгээ авах боломж бүрдүүлж, хотын төв рүү чиглэсэн хөдөлгөөний ачаалал, түгжрэл болон үйлчилгээний төвлөрлийг бууруулахад оршино. Мөн тухайн бүсийн одоо хэрэгжиж буй болон ирээдүйн төслүүдтэй уялдсан нэгдмэл төлөвлөлттэй.
Ерөнхий төлөвлөгөөнд олон нийтийн хөдөлгөөний урсгалыг тооцоолж, 800 автомашины зогсоолыг барилгын арын хэсэгт далд байдлаар байршуулснаар харааны бохирдол үүсгэхгүй, хотын орчинд сөрөг нөлөөгүй шийдэл гаргасан.
Project name |
IC Mall |
Typology |
Commercial , Shopping mall , Public space , |
Location |
Улаанбаатар |
Year |
2024-2025 |
Status |
Баригдаж байгаа |
Size |
100000 м2 |
Client |
Яармаг моторс дилершип ХХК |
Design team |
Барилга архитектурын баг, Барилга бүтээцийн баг, Инженерийн шугам сүлжээний баг |