Premium Bolor Resort Master Plan

Улаанбаатар хот, Налайх дүүргийн 6-р хороо, Тэрэлжийн байгалийн цогцолборт
газар хуучнаар Болор хүүхдийн зусланг шинэчлэн нийт 30га газарт Монголдоо анхдагч иж бүрэн цогцолбор амралтын газар болох Premium resort-ийг төлөвлөж бүтээн байгуулалтын ажил дуусаж байна. Цогцолборын зүүн урд хэсэг болох хамгийн өндөрлөг хэсэгт уулын хэвгий дагуу органик архитектурын хэв шинж бүхий 125 өрөө, 5 давхар зочид буудлын барилга байх ба уг газрын хамгийн ашиглалт багатай хэсэгт энэхүү буудлыг барьж өгснөөрөө тухайн газрыг илүү ашиглалттай болгож өгсөн. Түүнчлэн цогцолборын төв хэсэгт тоглоомын талбай, спорт талбайнууд, гольфийн бэлтгэлийн талбай, хиймэл нуур зэрэг амрагчдын амарч зугаалах тав тухтай орчныг бүрдүүлсэн төдийгүй нутгийн иргэд, оршин суугчдад зориулсан худалдааны гудамжийг төлөвлөж өгсөн ба энэхүү төв цэгээ тойруулан түрээсийн хаус зочид буудал, 9 блок сингл хаус буудал, 6 блок таун хаус буудал, 58 гэр амралт, 3 давхар 72 ортой ажилчдын байр зэргийг төлөвлөсөн. Амралтын гол барилга болох зочид буудал нь өндөр таазтай, өргөн цэлгэр хүлээн авах танхимтай, буудлын бүх өрөөнүүд нь байгалийн өвөрмөц тогтоц бүхий чулуун хад, ой мод зэрэг үзэсгэлэнт харагдцыг өндөрлөг дээрээс 180 градус тольдох харагдацтай. Мөн амрагч, үйлчлүүлэгчдийн бүхий л хэрэгцээ шаардлагыг хангасан үйлчилгээнүүд болох 260 хүний хүлээн авалтын танхим, террастай ресторан лаунж, 25м урт 4 зам бүхий стандарт бассейн, спа, массаж болон хүүхдийн тоглоомын өрөөтэй байна

Project name
Premium Bolor Resort Master Plan
Typology
Location
Улаанбаатар
Year
2018-2023
Status
Under construction
Size
30000 м2
Client
TERGUUN CHANSAA LLC
Design team
Design development team