Барилгын салбар үүсэж хөгжсөний 99 жилийн ой, Барилгачдын баярын өдөр 2025 оны 9 сарын 4-ны өдөр тохиож жил бүр Барилга Хөгжлийн Төв болон Хот Байгуулалт, Барилга, Орон Сууцжуулалтын Яамаас барилгын салбарын \\\"ШИЛДЭГ АЖ АХУЙ НЭГЖ, БАЙГУУЛЛАГА\\\" шалгаруулдаг ба MGL E&C компани 2025 оны Хот байгуулалтын баримт бичиг, барилга, байгууламжийн зураг төслийн чиглэлийн шилдэг компаниар тодорлоо.
Энэхүү нэр хүндтэй шагнал нь манай компанийн барилга, архитектур, зураг төсөл болон инженерчлэлийн салбарт чанар, инновац, мэргэжлийн стандартын жишиг тогтоон, бодитой хувь нэмэр оруулж ирсэн хөдөлмөр зүтгэлийг үнэлсэн томоохон амжилт юм.
MGL E&C компани нь орчин үеийн инженерийн шийдэл, архитектур төлөвлөлтийг эрхэмлэн, дотоодын болон олон улсын түвшинд төсөл хэрэгжүүлэх зорилгоор тууштай ажиллаж хамт олноо туршлагажуулсаар ирсэн билээ. Энэхүү үйл явдал нь бидний цаашдын үйл ажиллагаанд урам зориг өгч, барилгын салбарын хөгжилд илүү үр дүнтэй, үнэ цэнэтэй хувь нэмэр оруулах хариуцлагыг улам нэмэгдүүлж байна.
Бид хамтран ажиллагч байгууллагууд, харилцагчид, нийт хамт олондоо талархал илэрхийлж чанар, бүтээмж, шинэлэг байдлаараа салбартаа дэвшилт хийхээр хичээнгүйлэн ажилласаар байна.