Үндэсний Их Баяр Наадмын цогцолбор
Улаанбаатар
- Year
- 2026
- Status
- Концепци дизайн
- Role
- Public space
"Үндэсний их баяр наадам"-ын цогцолборын архитектур төлөвлөлтийн үндсэн концепц нь Монгол ахуй уламжлалын нэгээхэн бэлгэдэл болсон морины тах хэлбэрээс санаа аван төлөвлөжээ. Төлөвлөлтийн гол зорилго нь наадмын гол үзүүлбэр болох хурдан морины уралдааны гараа, барианы үйл ажиллагааг үзэгчдэд хамгийн ойр, хүртээмжтэй байдлаар зохион байгуулахад оршино. Цогцолбор нь 3 давхар нийт 30000 хүний суудалтай бөгөөд 400м уртай энэхүү байгууламжийг 10 модуль болгон хуваан ган татанг үйлдвэрт урьдчилан үйлдвэрлэн бэлтгэсний дүнд угсралтыг хийхээр төлөвлөсөн.
Төлөвлөлтийн үндсэн зарчим:
-
"Үндэсний их баяр наадам"-ын үйл ажиллагааг нэг дор төвлөрүүлэх
-
Үзэгчдийн тав тух, аюулгүй байдлыг хангах
-
Хөдөлгөөний урсгал, нэвтрэх болон гарах зохион байгуулалтыг оновчтой шийдэх
-
Хоол, ариун цэврийн өрөө, эмнэлгийн анхан шатны тусламж зэрэг үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх
-
Стадионыг спорт, урлаг, соёлын болон олон нийтийн төрөл бүрийн арга хэмжээнд уян хатан ашиглах боломжийг бүрдүүлэх