Олон зориулалттай өндөр барилга

Projects

Олон зориулалттай өндөр барилга

Улаанбаатар

Year
2025–2026
Size
0.44 га
Role
High-rise complex building

Улаанбаатар хотын төвд байрлах энэхүү төсөл нь орон сууц, оффис, үйлчилгээний зориулалтыг нэг дор цогцоор нь шийдсэн олон зориулалттай өндөр барилга юм.

Төслийн эдэлбэр газрын 51%-ийг ногоон байгууламжид зориулан төлөвлөж, хотын төвийн нягтаршил дунд ногоон, тав тухтай орчныг бүрдүүлэхээр шийдсэн. Мөн барилгын дотор болон гадна талд нийт 150 автомашины зогсоол төлөвлөсөн.

Барилгын нэгдсэн 1-4 дүгээр давхарт нийт 10,000 м² үйлчилгээний талбай байрлах бөгөөд оршин суугчид болон хотын хэрэглэгчдэд зориулсан худалдаа, үйлчилгээний олон төрлийн боломжийг бүрдүүлнэ.

Төслийн А блокийн 5-23 дугаар давхар, B блокийн 5-20 дугаар давхар нь орон сууцны зориулалттай бол C блокийн 5-18 дугаар давхарт орчин үеийн оффисын талбайг төлөвлөсөн. Ийнхүү орон сууц, ажил, үйлчилгээ болон ногоон орчныг нэг дор хослуулсан, хотын төвийн амьдралын хэв маягт нийцсэн цогц бүтээн байгуулалт болж байна.