Gobi Spirit

Projects

Gobi Spirit

Өмнөговь

Client
Монголын Алт (МАК) ХХК
Year
2024–2025
Size
2650 м2
Status
Ажлын зураг
Role
Hospitality , Commercial , Master plan , Public space

Төслийн ерөнхий төлөвлөлтөд амралт, ресторан зэрэг олон нийтийн орчинд тухтай, таатай мэдрэмж төрүүлэхүйц гадаад орчны тохижилт, орон зайн зохион байгуулалтыг чухалчилан авч үзсэн.

“Төлөвлөж буй” болон “Одоо байгаа” барилга байгууламжуудын хоорондын уялдаа холбоог сайжруулахын тулд спортын талбай, авто зогсоол, зочид буудал зэрэг туслах байгууламжуудыг нэгтгэн төлөвлөсөн. Үүний зэрэгцээ, эдэлбэр газрын хэмжээгээр усны нөөц, ногоон байгууламж, гудамж, явган хүний орчны зохион байгуулалтыг оновчтой төлөвлөж, тухайн орчны онцлог, дүр төрхийг тодотгожээ.

Төслийн хэрэгжилтээр ажиллах хүчний тоо нэмэгдэх хандлагыг урьдчилан тооцон, ирээдүйн хөгжлийн хэрэгцээг хангах нөөц талбайг ерөнхий төлөвлөлтөд тусган, уян хатан ашиглах боломжтой болгосон.