Urt Tsagaan Concept

Нийслэлийн өмчийн III байр буюу “Урт Цагаан” үйлчилгээний төвийн барилгын дахин төлөвлөлт концепц загвар зураг төсөл боловсруулах уралдааны “Тэргүүн байр”.

Энэхүү төсөл нь нийт 1.72га талбайд байрлах худалдаа үйлчилгээний цогцолбор барилга юм. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй байх бөгөөд ашиглалттай дээвэр төлөвлөн нарны панель, ногоон дээврийг тусгаж өгөв. Нийт эдэлбэр газрын ойролцоогоор 60%-ийг ногоон байгууламж эзэлнэ. Үүнд залууст зориулсан скейтборд талбай, хүрхрээ, ногоон гудамжийг шинэлэг байдлаар тусган өгсөн. Түүнчлэн түүх соёлыг шингээсэн хөшөө дурсгал энэхүү гудамжинд сүндэрлэх билээ. Ногоон байгууламжийн хэсэг нь газрын түвшнээс доош 4м-т байрлах ба урд зүгээс ирэх явган хүний хөдөлгөөнийг үндсэн барилгатай холбох гүүр төлөвлөсөн болно. Үндсэн 5 блок барилга нь тус бүрдээ 6 давхар нийтдээ 8 орцтой байна. Бие даасан 4 давхар авто машины зогсоолын барилгатай байхаар төлөвл

Project name
Urt Tsagaan Concept
Typology
Location
Улаанбаатар
Year
-
Status
Conceptual Design
Size
Client
Design team
MGL E&C Concept team