BMW Showroom Mongolia

Projects

BMW Showroom Mongolia

Улаанбаатар

Client
Бавариа Моторс ХХК
Year
2018–2019
Size
1800 м2
Status
Баригдаж дууссан
Role
Commercial

Хан-Уул дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ХБНГУ-ын Бавари мужаас гаралтай Bayerische Motoren Werke (BMW) брэндийн Монгол дахь албан ёсны борлуулагч “Бавариа Моторс” компанийн авто машин үзэсгэлэнгийн танхим, засварын төвийн барилга нь BMW брэндийн олон улсын стандарт архитектурын загвар болох архитектурын шийдэл, дотоод зохион байгуулалт, ашиглах материал зэргийг хүртэл нарийн удирдамжийн дагуу сонгож 2 давхар, металл каркасан бүтээцтэй байхаар төлөвлөсөн. Уг барилга нь авто машины үзэсгэлэнгийн танхим, засвар үйлчилгээ, сэлбэгийн худалдаа, хүлээн авах, хүлээлгийн танхим, кофе шоп, BMW-ийн Isetta загварын нэрээр нэрлэгдсэн Изетта lounge, ажилчдын оффис болон үйлчлүүлэгчийн тухтай байх нөхцөлийг бүрдүүлсэн тусгай захиалга, хүүхдийн тоглоомын хэсэг зэргийг бүгдийг нэг дор шийдсэнээрээ давуу талтай. Уг төсөл нь 2019 онд ашиглалтад орсон.