“Эм Жи Эл И Эн Си” ХХК нь чадварлаг, бүтээлч архитектор инженерүүдээс баг, хамт олноо бүрдүүлсэн, барилгын салсартаа өсч хөгжиж буй компани юм.

Бид эх орныхоо өнгө төрхийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулахын сацуу ая тухтай аж төрөх, ажиллах, амрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхийн тулд дизайны өндөр мэдрэмж, дэлхийн стандартад нийцсэн чанар, дэвшилтэт технологи, орчин үеийн шийдлүүдийг уялдуулан зураг төслийг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг.

Бид таны карьер болон ур чадварыг хөгжүүлэх урт хугацааны хамтын ажиллагаа болон зах зээлд өрсөлдөхүйц цалин хөлс, урамшууллын системийг танд санал болгож байна.

Бидэнтэй хамтарч ажиллахыг хүсвэл өөрийн танилцуулга, ажлын портфолиа болон бусад мэдээллүүдийг PDF форматаар projectmanager@mglenc.com имэйл хаягруу болон өргөдөл илгээх системд бүртгүүлэн илгээнэ үү.

Өргөдөл илгээхдээ хувийн мэдээлэл болон ямар ажлын байранд хүсэлт гаргаж буйг тодорхой бичнэ үү.