БНХАУ-ын инженерүүдийн холбоо болон архитекторуудын холбооноос зохион байгуулж буй “2025 SINO-Foreign Engineers Capacity Enhancement Training Program”-д гадаад инженерүүдийн чадавхийг нэмэгдүүлэх хөтөлбөрт MGL E&C компанийн архитекторууд болох Г.Наранзул, Т.Хулан, Б.Тилекберди нар 2025 оны 10-р сарын 20-ноос 25-ны өдрүүдэд Хятадын нийслэл Бээжин хотноо амжилттай оролцлоо.
Хөтөлбөр нийт 1.5 өдрийн лекц сургалт, 3.5 өдрийн Workshop/Technical investigation гэсэн хуваарьтайгаар явагдсан байна.
Xiu Long Хятадын архитекторуудын холбооны ерөнхийлөгч, He Zhifang, Yuan Feng, Zheng Fang гэхчилэн эдгээр мэргэжилтнүүд өнөөгийн Хятадын архитектур ба инженерийн шийдэл, тогтвортой хөгжлийн зорилтууд болон тэдгээрийн жишээ төслүүдийн талаар тун сонирхолтой лекц, ярилцлагуудыг хүргэжээ.