2025/11/05 / Үйл явдал

Шинэ Монгол Технологийн Их Сургуулийн оюутнууд MGL E&C компаниар зочиллоо.

Шинэ Монгол Технологийн Их Сургуулийн Барилга Архитектурын Тэнхимийн 3,4-р курсын оюутнууд MGL E&C компаниар зочлон бодит практик дээрх инженер, архитекторуудын ажлын нэг өдөртэй танилцлаа.

Байгууллагын үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт, ажил хуваарилалт, програм ашиглалт зэргээс эхлэн оюутнуудад танилцуулан цаашлаад “Барилга Архитектур”-ын хэсэг болон “Барилга Бүтээц”-ийн хэсгүүдээр зочлон ахлах ажилчид харамгүй зөвлөгөө өгснөөр тэдгээр оюутнуудийн цаашдын хичээл зүтгэл, урам зориг, мэргэжилдээ илүү дурлан өөрийгөө хөгжүүлэхэд түлхэц болохуйц уулзалт болж өнгөрлөө.

MGL E&C компани нь үргэлж өсөн дэвжих сэтгэл, зүтгэлийг эрэлхийлж байдаг. Тэр ч утгаараа “Open Office Day” үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж мэргэжилтэн болон мэргэжил эзэмшиж буй хүмүүстэй нээлттэйгээр харилцдаг. Компанийн зүгээс мэргэжлийн талаарх мэдээллийг хүргэхээс гадна оффисын соёл, хамт олны халуун дулаан уур амьсгалыг мэдрүүлэхийг зорьдгоороо онцлогтой.