2025/11/04 / Үйл явдал

"Өндөр барилгын олон улсын туршлага ба шийдэл" форум амжилттай зохион байгуулагдлаа.

MGL E&C болон CNADRI (China Northeast Architectural Design & Research Institute CO.,LTD) нарын хамтран зохион байгуулсан “HIGH RISE BUILDING FORUM” буюу “ӨНДӨР БАРИЛГЫН ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА БА ШИЙДЭЛ” форум 2025 оны 10-р сарын 23-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

CNADRI

Хятадын төрийн өмчит барилгын салбарын тэргүүлэгч China State Construction Engineering Corporation компанийн дэргэдэх, 1952 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа тогтвортой хөгжүүлж буй 70 жилийн туршлагатай, Хятад улсын шилдэг 500 компанийн жагсаалтын 4-т эрэмбэлэгддэг ба нийт 2200 гаруй мэргэжилтнүүдээс бүрдсэн “А зэрэглэл”-ийн зураг төсөл гүйцэтгэгч байгууллага юм.

MGL E&C компани нь 2025 оны 4-р сарын 25-ны өдөр хамтын ажиллагааны гэрээ байгуулсантай холбоотойгоор энэхүү форумыг хамтран зохион байгуулахаар болсон билээ.

HIGH RISE BUILDING FORUM

Форум нь Holiday Inn зочид буудлын Их танхимд 10:00-18:00 хүртэл нийт 8 цагийн хугацаанд CNADRI-ийн 6 илтгэгч:

  1. Hongli Wang-Архитектур төлөвлөлт
  2. Yihong Wu-Бүтээцийн шийдэл
  3. Xiaoyan Guo-AI-д суурилсан ухаалаг барилгын орчин үеийн шийдэл
  4. Pengfei Liu-Гадна фасад
  5. Zhihui Wang-Ус зайлуулах технологи
  6. Xinlong Zhang-Орчин үеийн шийдэл

Сэдвүүдээр тус тус илтгэл тавин төгсгөл хэсэгт оролцогчдын ирүүлсэн асуултуудад шууд хариулах замаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэн өндөр барилгын талаарх өөрсдийн олон талт санаа, практик туршлага дээр үндэслэсэн мэдээллүүдийг хүргэсэн.

Үйл ажиллагааны үеэр 100+ байгууллага болон 300 гаруй барилгын салбарын хөгжил, инновацид бодитой хувь нэмэр оруулж буй төсөл санаачлагч, хөрөнгө оруулагч, архитектор, инженерүүд болон барилга угсралтын салбарынхан оролцон тус сэдвийн хүрээн дэх анхдагч форум болж өндөрлөлөө.

Мэдээний эх сурвалж:

https://ikon.mn/n/3inw?fbclid=IwY2xjawN2YqZleHRuA2FlbQIxMQABHoo85KMGgZlNTjfpMEklbDN1ZO9wcOXOPusX1yRaCdK_8uWvZbHg7qskPVFo_aem_RXS9aAgNsZLpj7pMCixqlA