2025/11/04 / Үйл явдал

MGL E&C болон CNADRI нар хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

CNADRI (China Northeast Architectural Design & Research Institute CO.,LTD) компани нь Хятадын China State Construction Engineering Corporation компанийн дэргэдэх төрийн өмчит шилдэг зураг төсөл гүйцэтгэгч байгууллага юм.

2025 оны 4-р сарын 25-ны өдөр зураг төслийн MGL E&C компани CNADRI компанитай Шэньян хотод хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

Энэхүү хамтын ажиллагааны эхлэл болгож 2025 оны 10-р сарын 23-нд Улаанбаатар хотод  “ӨНДӨР БАРИЛГЫН ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА БА ШИЙДЭЛ ” сэдвийн хүрээнд барилгын салбарын нетворк арга хэмжээг зохион байгуулахаар боллоо.