2025/11/04 / Ярилцлага

Ярилцлага #08 Э.Нэмэхбаяр (MGL E&C × CNADRI)

 

Энэхүү буландаа бид архитектор, инженер мэргэжлээр ажиллаж буй мэргэжилтнүүдтэй ярилцаж, тэдний ажлын орчин, хийж гүйцэтгэдэг ажил, үүрэг болон мэргэжлийн онцлогийнх нь талаарх бодит мэдээллийг хүргэхээр бэлтгэдэг билээ.

Энэ удаад MGL E&C болон CNADRI компаниудын хамтралын эхлэл болгон Өндөр барилгатай холбоотой туршлага солилцох үйл ажиллагаа явуулж байгаатай холбогдуулан MGL E&C Цахилгааны ахлах инженер Э.Нэмэхбаяр болон CNADRI-ийн шугам сүлжээний инженер \" Өндөр барилгын барилга доторх инженерчлэл\" сэдвийн хуваалцлаа.

MGL E&C Өндөр барилгын барилга доторх инженерчлэлийн (MEP) шинэчлэл

Монголын нөхцөлд өндөр барилга төлөвлөх үеийн MEP буюу халаалт, агааржуулалт, хөргөлт, цахилгаан зэрэг инженерийн дэд системийг төлөвлөх үед барилгын эрчим хүчний үр ашиг, ашиглалтын зардал, тогтвортой ажиллагааг ажиллагааг хангахуйц төлөвлөх, байнгын арчилгаа, сайжруулалт, шинэ шийдлийг нэвтрүүлэх нь зайлшгүй шаардлагатай. Монголын өвлийн эрс хүйтэн уур амьсгал халаалтын ачааллыг нэмэгдүүлдэг тул эх үүсвэрийг найдвартай олон хувилбартайгаар төлөвлөх шаардлагатай бөгөөд хотын дэд бүтцийн найдвартай бус байдал цахилгаан, дулаан, усны хангамжийг бие даасан болон ногоон эрчим хүчээр шийдэх хэрэгцээг нэмэгдүүлж байна. Мөн барилгын ухаалаг системийн нэгдсэн төлөвлөлт хангалтгүй, угсралтын дараах засвар үйлчилгээ хийдэггүйгээс шалтгаалан ашиглалтын шатанд инженерийн системийн үр ашиг буурах, зардал нэмэгдэх, аюулгүй байдалд эрсдэл үүсдэг тул төлөвлөлтийн шатанд инженерийн дэд бүтцтэй уялдуулан нэгдсэн байдлаар боловсруулах нь чухал юм.

CNADRI — Хятадын туршлага ба шийдэл

Сэргээгдэх эрчим хүчийг инженерийн дэд системтэй уялдуулан ашиглах нь өндөр барилгын эрчим хүчний хэрэглээг оновчтой болгох, алдагдлыг бууруулах, тогтвортой байдлыг нэмэгдүүлэх гол стратегийн нэг юм. Үүнд нарны эрчим хүчийг халаалтын системд холбох, агаарын эх үүсвэртэй дулааны насос, бага температурын халаалт болон өндөр температурын хөргөлтийн шийдлийг хослуулан хэрэгжүүлэх арга түгээмэл хэрэглэгддэг.

Агааржуулалт ба дулаан тусгаарлалтын шийдлийг тухайн бүс нутгийн уур амьсгалын онцлогт тохируулан төлөвлөх нь эрчим хүчний хэрэглээг бууруулах чухал нөхцөл болдог. Үүний зэрэгцээ инженерийн системийг урьдчилан тооцоолсон динамик тэнцвэртэй төлөвлөлтөөр зохион байгуулснаар дамжуулалт болон ашиглалтын үеийн алдагдлыг багасгах боломжтой. CNADRI нь өндөр барилгын инженерийн дэд системд ногоон, ухаалаг, уялдаа холбоотой стратеги нэвтрүүлж, дамжуулах хоолойн тэнцвэржүүлэлт, тоног төхөөрөмжийн оновчтой сонголт, системийн үр ашгийг нэмэгдүүлэх шийдлүүдийг хэрэгжүүлдэг бөгөөд BIM, GIS, AI, 5G, их өгөгдөл зэрэг технологитой нэгтгэн цахилгаан, механик системийн ажиллагааг төвлөрсөн байдлаар удирдах, хянах боломжийг бүрдүүлж, үр ашиг, найдвартай байдлыг нэмэгдүүлж байна. Эдгээр технологиудыг дараах томоохон төслүүдэд амжилттай хэрэгжүүлсэн: