2025/11/04 / Ярилцлага

Ярилцлага #07 Л.Сайнбаяр (MGL E&C × CNADRI)


Энэхүү буландаа бид архитектор, инженер мэргэжлээр ажиллаж буй мэргэжилтнүүдтэй ярилцаж, тэдний ажлын орчин, хийж гүйцэтгэдэг ажил, үүрэг болон мэргэжлийн онцлогийнх нь талаарх бодит мэдээллийг хүргэхээр бэлтгэдэг билээ.

Энэ удаад MGL E&C болон CNADRI компаниудын хамтралын эхлэл болгон Өндөр барилгатай холбоотой туршлага солилцох үйл ажиллагаа явуулж байгаатай холбогдуулан MGL E&C Бүтээцийн ахлах инженер Л.Сайнбаяр болон CNADRI-ийн бүтээцийн инженер \"Өндөр барилгын газар доорх бүтээц\" сэдвийн хуваалцлаа.

MGL E&C “Өндөр барилгын газар доорх бүтээцийн хүндрэл”

Улаанбаатар хотод өндөр барилга төлөвлөх, барих явцад газар доорх бүтээцийн шийдэл нь хамгийн төвөгтэй инженерийн асуудлуудын нэг байдаг.  Ялангуяа газраас дооших зоорийн давхрын төлөвлөлт нь өндөр барилгуудын хувьд тулгардаг хамгийн түгээмэл асуудал юм. Өндөр барилгын суурийн гүн ихэвчлэн хэдэн арван метр хүртэл гүнд байрладаг ба буурийн тогтвортой байдлыг хангахад хөрсний шинж чанар, ачаалал хүлээн авах чадвар, газар хөдлөлтийн нөлөөг тооцоолоход нарийн инженерийн тооцоолол шаарддаг. Улаанбаатар хотын дийлэнх хэсэгт  байгаль орчны онцлогоос шалтгаалан хөрсний усны түвшин өндөр байдаг нь суурь болон зоорийн давхрын бүтээц төлөвлөлт, угсралт болон ашиглалтад багагүй хүндрэл учруулдаг онцлогтой. Мөн зоорийн давхрын хаалттай төлөвлөлт нь гал түймрийн үеийн эрсдэлийг нэмэгдүүлдэг. Тиймээс галын аюулгүй байдлыг тусгайлан төлөвлөх шаардлагатай болдог.

CNADRI “Өндөр барилгын газар доорх бүтээцийн шийдэл”

Хятадад өндөр барилгын суурь, газар доорх бүтээцийг төлөвлөхдөө хөрсний усны нэвчилтийг гурван давхар ус тусгаарлах чадвартай арматурчилсан бетоны бүтээц, хөрсөн доорх бүтээцийн технологийн болон цутгалтын заадлуудын ус тусгаарлалт, дотор талаас цементэн зуурмагаар усгүйжүүлэх арга хэмжээг нэгтгэн хэрэгжүүлдэг бөгөөд геотехникийн нөхцөл, хөрсний усны түвшин, гидростатикийн даралтыг урьдчилан тооцоолж суурийн тогтвортой байдлыг хангах инженерийн шийдлийг төлөвлөдөг. Бүтээцийн тогтвортой байдлыг хангахын тулд өндөр нарийвчлалтай салхины симуляци зэрэг тооцооллын программ ашиглан тогтвор алдалтыг шалгах зэрэг нэмэлт тооцооллуудыг хийдэг. Газар доорх давхар нь хаалттай орон зай тул галын аюулгүй байдлын шаардлага өндөр бөгөөд гал түймрээс хамгаалах, утаа зайлуулах тусгай тасалгаа, тус бүр хоёр аюулгүй гарцтай төлөвлөх, олон улсын стандартад нийцсэн автомат галын дохиолол, sprinkler, утаа зайлуулах системийг нэгдсэн байдлаар төлөвлөх нь зайлшгүй шаардлагатай.